Өнөөгийн нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь стресс. Сэтгэл засалч, наркологич Ө.Өнөмөнх нийгмийн стресс болоод  түүний үр дагаврын талаар ийн хэлжээ.

- Стресс бол нэг хэлбэрийн сэтгэцийн өвчин юм. Стрессээс үүдэлтэй нойргүйдэл, сэтгэл гутрал нь цаашлаад амиа хорлох хүртэлх хэмжээнд хүртлээ  даамжирдаг чимээгүй тахал

- Стрессээ тайлж чадахгүй удаан хадгалаад яваад байвал хүнд  зан төрх үйлийн эмгэг илэрдэг. Үүнийгээ хүн өөрөө анзаардаггүй. Одоогийн нийгэмд ихэнх хүн дуу чимээ багатай, ганцаараа байх орчинг хайдаг болсон нь өөртөө итгэх итгэл байхгүй болж байгааг илэрхийлж байна. Энэ нь сэтгэл гутралын асуудал. 

- Байгууллагуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөр очиход “Манайх сардаа нэг удаа  хамт олноороо салхинд гарч, ууж идэж, шоудаад  стрессээ тайлдаг” гэж ярьдаг. Энэ бол монголчуудын стрессээ тайлдаг хамгийн мунхаг арга.

- Өөрийгөө өмөөрч, архинд донтоогүй гэж хэлэх нь архинд орсны эхний шинж тэмдэг.

-  “Бие өөрийн эрхгүй нэхээд байна. Баяр ёслол таарахаар архи уумаар санагдаад байна. Яаж гарах уу” гэсэн сэдэл төрөх нь архинаас гарах 50 хувиа давсан гэсэн үг. 

- Донтолтод хүргэдэг хүчин зүйлс нь хүн бүрд харилцан адилгүй байдаг нь тэдний ярианаас ажиглагддаг. Жишээлбэл, нийгэм, ажлын хамт олон, гэр бүл, найз нөхдийн нөлөөлөл нь донтолтод асар ихээр нөлөөлж байна.

Эх сурвалж: https://www.polit.mn/a/94026?f...