Сэтгэл засалч, наркологич Ө.Өнөмөнх нийгмийн стресс болоод түүний үр дагаврын талаар "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгчээ. Энэ үеэр НЭМГ-аас хууль бусаар халагдсан гэх хүмүүсийн талаар дурджээ.
Тэрбээр "НЭМГ-т ажлын байран дээрээ архидсаны улмаас халагдсан тохиолдол гарсан. Төрийн албан хаагч цар тахлын онцгой нөхцөл байдлын үед ажлын байран дээрээ архидна гэдэг асар хариуцлагагүй, буруу үйлдэл. Төрийн алба хашиж байгаа ахмадууд залуу үедээ үлгэр жишээ үзүүлж байх ёстой. Гэтэл тухайн тусгай зөвшөөрөл хариуцаж байсан мэргэжилтнүүд архи ууж байсныг би ч, Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан ч мэдэж байсан. Хамт олон нь бүгд мэдэж байхад “Биднийг архи уусан гэж гүтгэсэн. Хууль бусаар халлаа” хэмээн хэвлэлээр дэвэргэж байсан нь саяхан. Ичих нүүрэндээ элэг наах нь наркологийн хам шинж юм" гэсэн байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ажлын байран дээр буюу ажлын өрөөндөө архидан согтуурч байсан гурван хүнд хариуцлага тооцсон. Гэвч дээрх ажилтнууд гүтгэсэн хэмээн хэвлэлд хандаж байсан билээ.








Мэдэж байсан юм бол хэлээд тараагаад эхнэр нөхрийг нь дуудаад явуулахгүй... өөдгүй гар байна даа...
yu ch oilgosongui
яг