Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Д.Сумъяабазар:

  • -          Түгжрэлийг цогц шийдлээр л арилгана. Автозам, нийтийн тээврийн нэмснээр түгжрэл арилахгүй гэдэг нь үнэн. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль нийслэлд өөрчлөлт хийх суурийг тавьсан. 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан нийслэл 2022 онд 880 орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр шийдвэрлээд явж байна. Одоогоор хийгдэх ажлуудын сонгон шалгаруулалт 65 хувьтай байна. Газаргүй, зураг төсөлгүй, техникийн нөхцөлөө аваагүй зэрэг ажлууд нь үлдчихсэн байна. 
  • - Том хөрөнгө оруулалтын асуудал төсвийнхнөөс хөрөнгөөс гадуурна явна. Дээр нь нийслэл Улаанбаатар хотын төсвийг тогтвортой байлгахын тулд ойрын 10 жил улсын төсөв төвлөрүүлэхгүй байх зохицуулалтыг хийж өгөх саналыг Ерөнхий сайдад тавьсан. Ингэж байж нийслэлийн Улаанбаатар хотын дэд бүтэц тэлж, эрчим хүчний хэрэглээгээ зохицуулах боломжтой болно.   
  • -          Буруу рультэй машиныг импортыг хязгаарлах асуудал нь УИХ-ын асуудал. Нийслэлийн хувьд Засгийн газрын хуралдаанд санал оруулна. Наана нь түгжрэлийг бууруулах цогц шийдэлд хүрнэ. Ганцхан буруу рультэй машин гэж өрөөсгөл ойлгоод байна. 1,6 сая хүн бол манай хотын эдийн засаг.
  • -          Дэлхийн хотууд тухайн улсынхаа ДНБ-ийнхээ 70-80 хувийг бүрдүүлдэг. Улаанбаатар хотын хувьд 70 хувийг бүрдүүлж байна.
  • -          Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ирж, Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө, эдийн засгийн төлөө бодлогод хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан. Ерөнхий сайд зөвшөөрсөн.
  • -          Улаанбаатар хот стандартгүй явж ирсэн. Эхний ээлжид 97 стандартыг боловсруулсан. 42 стандартыг батлуулахаар НИТХ-аар оруулахаар ажиллаж байна.
  • -          Энэ эрчээрээ явбал ойрын 10 хугацаанд л Улаанбаатар хот тулгамдаж байгаа асуудлаасаа бага багаар ангижирна. Учир нь нийслэлд асуудлаа шийдэхэд 9,7 их наяд шаардлагатай байна. Тухайлбал хотын дэд бүтэц, инженерийн байгууламжийн 86 хувь нь хуучирсан, насжилт өндөртэй.
  • -          Сүүлийн 30 жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт хийгдээгүй. Хотоо аврахын тулд дараагийн төлөвлөлтөө хийхийг Нийслэлийн Ерөнхий архитекторт үүрэг өгсөн.
  • -          Тендерийн хууль, 2 ААН-ээс болж нийслэлийн иргэд золиослогдсон. Эхний ээлжид 60 автобус ирж байгаа. Араас нь 300, 500 гээд үе шаттайгаар  орж ирнэ.
  • -          Замын хураамжийг нэмэхээс өөр гарцгүй. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө цагт 90 мянган машины ачаалал авч байна. Гэвч тавигдаж байгаа замын стандарт Улаанбаатар хотод таарахгүй байна.