Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын Японы иргэн Хидео Савадад бичсэн “ХААН Банк”-тай холбоотой нууц бичиг ил болсон ч “ЁС ЗҮЙН ЖИЛ” зарласан МАН-аас УВСЫН ФРАКЦЫН НОЁНд хариуцлага тооцсонгүй.

                                            Ч.ХҮРЭЛБААТАР ДАРААХ ХУУЛИУДЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮҮ

Тэрээр Сангийн сайдын албыг хашиж байхдаа хуурамч албан бичиг үйлдэж, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэл нь дараах хуулиудыг зөрчиж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 23.2 ДАХ ХЭСЭГ

Нэг. Ч.Хүрэлбаатар нь 11/386 албан бичгийг хоёр хувь үйлдэж, нэгийг нь “ХААН Банк”-ны ТУЗ-ийн дарга Савада Хидеод илгээсэн нь батлагдсан. Хуурамч албан бичиг үйлдсэн албан хаагчийг Эрүүгийн хуулийн 23.2 дахь хэсэгт зааснаар /...баримт бичгийг хуурамчаар үйлдсэн... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ./ хариуцлага хүлээлгэх зохицуулалт байна.

ҮНДСЭН ХУУЛИЙН 5.3 ДАХЬ ХЭСЭГ

Хоёр. Ч.Хүрэлбаатар нь 2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11/386 дугаартай албан бичигтээ “ХААН Банк”-ны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна” хэмээсэн нь “Таван богд групп” ХХК-иас өөр аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хувьцааг нь худалдвал Монгол Улсын Засгийн газар дэмжихгүй гэсэн ойлголт төрүүлэхүйц байгаа юм. Ингэснээрээ гадаадын хөрөнгө оруулагч хувьцаагаа өөрт ашигтай, үр өгөөжтэй нөхцөлөөр бусдад худалдах эрхэнд нь халдаж, хязгаарласан гэх сэтгэгдэл төрүүлж байгаа нь лавтай.

Ингэснээрээ үе үеийн Засгийн газрын уриа, лоозон болсон “Гадаадын хөрөнгө оруулагчийг татах” санаачилгатай зөрчилдөж, харин ч тэднийг үргээсэн гэхэд ч хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй Үндсэн хууль ч зөрчихсөн байх магадлалтай. “Эцэг хууль”-ийн 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг зөрчиж, “Таван богд групп”-ээс өөр байгууллагад худалдаж болохгүй гэсэн санааг агуулж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 22.1.3 ДАХЬ ХЭСЭГ

Гурав. Засгийн газраас батлаагүй байхад “Таван богд групп”-д хувьцаагаа Японы хөрөнгө оруулагч нь худалдахаар тохиролцсон нөхцөлд Засгийн газраас дэмжих бичиг гаргаж өгөх замаар хувьцаа худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой” хэмээсэн нь Сангийн сайд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан нэг компанид давуу байдал бий болгосон үйлдэл юм.

Тус албан захидлын агуулгыг авч үзвэл Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байна.

ДЭЭРХ ХУУЛИУДЫГ ЗӨРЧСӨН НЬ ТҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ, ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ХАНГАЛТТАЙ НОТОЛГОО БОЛЖ БАЙНА.




Эрх мэдлээ урвуулан ашигласан, хамаарал бүхий компаниуд нь улсад татвар төлөөгүй зэрэг олон булхай нь олон нийтэд ил болоод буй Чимэдийн Хүрэлбаатарын булайг намын нөхөд нь мэддэг ч хаалганы цаана ярьж өнгөрөөд хав дарсаар удаж байна.

Үнэндээ МАН 2022 оныг ЁС ЗҮЙН ЖИЛ хэмээн зарласан ч энэ нь ОР НЭР ТӨДИЙ “экс” сайддаа хариуцлага тооцох чадамж алга.

                           ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАРТ ХАРИУЦЛАГА НАМАА ЦЭВЭРЛЭЖ ЯЛЫГ НЬ ОНООЁ

Эх сурвалж: Tug.mn

https://tug.mn/p/23/show/43848