Иргэдийг заналхийлэх, айлган сүрдүүлэх, зэвсгийн чанартай зүйлээр биед халдаж гэмтэл учруулах зэрэг гэмт үйлдлүүдийг бусдын захиалгаар үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг 2022 оны 03 дугаар сарын 4-5 шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа.
Энэхүү дайчлан баривчилгаагаар эрэгтэй 37 настай “М” /урд нь 5 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 42 настай “П” /урд нь 4 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 29 настай “А”, эрэгтэй 29 настай “Т” /урд нь 5 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 56 настай “Д” /урд нь 2 удаагийн ял шийтгэлтэй/ нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх этгээдүүдээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах шинжилгээ авахад синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд бүлэг бөөгнөрөл үүсгэн удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.
Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 1-ний өдөр хийн гар буу гаргаж танхайрсан 32 настай иргэн Э, 26 настай иргэн Э нарыг шуурхай эрэн сурвалжлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид мэдээлсэн.
Иймд иргэд та бүхний эрх чөлөөнд халдсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болон энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье.
АМАР АМГАЛАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА








Адилхан алалцаач !!!
мөнгөтэй нөхдүүд л захиалга өгөх байлгүй.
Яагаад гэмт бүлэглэл улаан цагаандаа гарч идэвхижвээ? Яагаад гэвэл төрийн томчууд нь, эрх мэдэлтэнгүүд нь,дарга мядагтангууд нь, шүүх цагдаа нар нь гэмт хэрэгтэнгүүд учраас тэд зоригтой байна, яадгийм гэж байна. / Хүрэлсүх нь чөлөөтэй танхайрагч, козиночин, рекетчин, Занданшатар нь козиночин, хорчин, за тэгээд ордон дотроо алуурчидтай/. Ийм засаг төртэй байхад тэд гаарч төрөөр наадах нь дамжиггүй
Үнэн. Загас толгойноосоо өмхийрдэг...
Ийм хүмүүс их байнаа! Маш хатуу арга хэмжээ авахгүй бол наадуул чинь 3 хан сая бидний атгандаа оруулаад дарамтлахад ойохон байна
авилга хээл хахуулт автсан ялзарсан шүүхтэй ард иргэд амгалан тайван байж чадахгүй юм байна даа