Кофены хэргээр олон нийтийн анхааралд орчихоод байгаа Б.Ариунзаяагийн аав, АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр “Өдрийн сонин”-оор дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ.


Г.Батбаяр: 


- Маргаан бүхий үйл явдал гурван хэсэг үйлдлийг хамарч байна гэж үзнэ. Эхнийх нь танхайн шинжтэй үйлдэл буюу хэсэг охид кофе шопт суужээ. Охиныг минь ширээнд суугаад захиалга өгөх хүртэл 20 орчим минутын турш олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйл хөдлөлийг гаргаж, тасралтгүй муухайгаар харж, түүнийг шоолон хөхрөлдөж, эвгүй дуу авиа гаргах зэргээр Зөрчлийн хуулийн 5.2.1-д заагдсан танхайн шинжтэй үйлдлийг гаргасан байна.


Охин захиалсан кофегоо авчхаад охид руу очиж “Та нар зүгээр үү. намайг таньдаг юм уу" гэх зэргээр асуулт асууснаар маргаан үүссэн байна. Хариуд нь хохирогч гэх охин “Чи хэн бэ. надтай хэн ч ингэж харьцдаггүй. хөгшин п... минь. я...минь" гэх мэтээр доромжилсон. Охин хариуд нь “Та нар надаас дүү хүүхдүүд байна, та нартай харьцах шаардлага алга’ гээд цаашаа эргэсэн. Нөгөө охин хормойноос татаж чангаагаад "Надаас уучлалт гуй, сөгдөж мөргө" гэсэн байдлууд танхайн үйлдэлд хамаарна.
Охин маань "Мөргөдөг нь би биш" гэдэг байдлаар кофегоо асгасан. Энэ хүртэл миний охины гэм буруутай үйлдэлд хамаарна. Үйлдэл тус бүрээр нь гэм буруутай шинжид нь хариуцлага оногдуулах ёстой. Эхний хэсгийн кофе асгах хүртэл үйлдэл дээр М охин танхайн үйлдэлдээ зөрчлөөр хариуцлага хүлээх үүрэгтэй. Хятад, Солонгос, Японд гурван секундээс илүү удаан ширтэхийг хориглодог. Гэтэл манайд үүнийг хуульчлаагүй учраас энэ төрлийн маргаан маш их гардаг.

- Түүнээс хойших кофе асгаж байгаа үйлдэл нь миний охин хариуцлагаа хүлээх нь шударга, зүй ёсны асуудал. Гэмтлийн зэрэг гарвал гэмтлийн зэргээрээ гарахгүй бол зөрчлөөрөө торгуулж таарна.

-Кофе шопын гадна зууралдаж байгаа үйл явц. Нэг эрэгтэй, гурван эмэгтэй, тоо хүчний хувьд давамгай байдалтайгаар миний охин руу довтолж “Чи солиотой юм уу, араа харж яваарай, ална шүү” гээд орилж байгаа нь бичлэгээр баримтжуулагдсан. Миний охиныг хоёр талаас нь бичлэг хийж байгааг харсан байх. Тэр бичлэгийг тасалж олон нийтэд тараахаас өмнөх үйл явц дээр залуу нь охиныг минь элдвээр доромжилж, биед нь халдсан байдаг. Тэр үйлдэл дээр нь залуугийн эсрэг гомдол гаргасан байгаа. Хэдийгээр хүн гэм буруутай үйлдэл гаргасан байж болох боловч түүнийг таслан зогсоох зорилгоор хүний биед халдах эрх тухайн эрэгтэйд байхгүй.\

Эх сурвалж: https://dnn.mn/%D0%B3-%D0%B1%D...