Увс аймагт энэ сарын 8-ны өдөр буюу өчигдөр хоёр удаа 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 44 км-т, Ө-50°15’00.0”, У-91°00’00.0”/ 03.08-ны өдрийн 09:48 цаг, 13:44 цагуудад тус бүр 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:55 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй хэмээн мэдээлсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!