МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал болжээ. Уг хурлаар зарим бөх, засуулын эрхийг хасах, сануулах арга хэмжээ авах шийдвэр гаргажээ
Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрүүдээс танилцуулбал,
- 2022 оны хоёрдугаар сарын 19-нд болсон барилдааны тавын даваанд учраа бөхөө цохиж, дүрэм зөрчсөн Завхан аймгийн харьяат, сумын заан Д.Доржсүрэнгийн барилдах эрхийг гурван сараар хасах,
- 2022 оны хоёрдугаар сарын 20-нд болсон барилдааны үед засуулын дүрэм журмыг зөрчсөн улсын ахлах засуул Т.Цэрэндаваа, О.Жанчивдорж, улсын засуул Б.Должинсүрэн нарын бөх засах эрхийг нэг сарын хугацаагаар хасах, мөн барилдааны талбайд бөх засаагүй үедээ зохисгүй байдал гаргасан улсын засуул С.Зэвэгт хатуу сануулах,
- 2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон барилдааны тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй барилдахдаа барьц халах үед цохих байдал гаргасан улсын харцага Б.Бат-Өлзийд сануулж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулах,
- 2022 оны гуравдугаар сарын тавны барилдааны хоёрын даваанд унасны дараа засуул, хөлийн цэцүүдийг зүй бус үгээр хэлж, шаардлага биелүүлэхгүй, дүрэм зөрчсөн Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираагийн барилдах эрхийг гурван сараар хасах,
- Аль ч төрлийн барилдааныг саатуулах, нийт бөхчүүдийн эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасан бөхөд хатуу сануулах, давтан үйлдвэл барилдах эрхийг 10 сараар хасах,
- Бөхийн тайлбарлагч нар дүрмээ биелүүлж, зохих зөвшөөрөлгүй хүнд микрофон шилжүүлэхгүй байх, шилжүүлбэл дүрмийн дагуу хариуцлага ноогдуулах,
- Микрофон авч, бусдыг уриалан дуудах үйлдэл гаргаж, бөхийн барилдаан саатуулсан бөхийн барилдах эрхийг нэг жилээр хасах,
- Бөхчүүд, дэвжээд, аймгийн бөхийн холбоодоос ирсэн хүсэлтүүдийг "Үндэсний их баяр наадмын тухай хууль" шинэчлэн батлагдсаны дараа хэлэлцэн шийдвэрлэх,
- Аливаа барилдааны /түрүү үзүүрээс бусад үед/ элэг бүсээ тайлахгүйгээр Монгол бөхийн уламжилж ирсэн жаяг ёсыг гажуудуулж буй бөхийн барилдах эрхийг таван сараар хасах,
- МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын наймны өдрийн хурлаар шийдвэрлэсэн "Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны 03-р сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд: давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)"-ийг хэрэгжүүлэх зэрэг болно.








малгайны залаан дээрх тэмдэглэгээг улсын арслан Ганхуягийх шиг зөв болгох хэрэгтэй хэнч харсан даваанууд нь ойлгомжтой харагдадаг шүү начин цолоо хэд батлаад дараа түрүүсэн үзүүрлэсэн гээд ойлгомжтой байдаг бүдүүн зураасаа доор хийж болохгүй
Тэр нэс ХАСАГ писда аймгын арслан давраад байгаарай. Өлгийн лалруудыг зодог шуудаг өмсөхийг нь хориглох хэрэгтэй
Chamd hamaagviee ho
Батөлзийгийн эрхийг бас хасаач барилдаан болгон дээр л аархаж байх юм. Ихэнхдээ өшиглөж харагддаг шдээ.
Бат-Өлзий новш унаж чадахгүй цохино өшиглөнө барилдах эрхийг нь хас
Энэ бөхчүүд ч хөг нь өнгөрчээ. МҮБХолбооч гэж дээ хүн хархад ажил хийж байгаа юм байлгүй. Нэг сар, гурван сар ч гэх шиг ийм хялцганасан юмаар яадаг юм. Шууд л 1- 3 жил эрхиыг нь хасдаг болго. Сэргээш хэргэлсэн бол 2-4 жилээр эрхийг нь хас.
Батөлзийн эрх нь хасах хэрэгтэй
Бузар шуналын тулам бүдүүлэг орк бөхчүүдийг битгий үзээ тавын таваанд бууж өгөөд л тэрбум шаадаг гээ биздээ
zov daruulga dvrem jurmaar l barildana
Батөлзий харцага хүн цохино өшиглөнө барилдах эрхий нь хасаачээ
Хасах хэрэгтэй БАТӨЛЗИЙГ