#Шууд: Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар УБ хотын гаалийн газраас мэдээлэл хийж байна.
Чингисхаан ОУНБ-ын Гаалийн газрын дарга Баасандорж:
- Сүүлийн үед сошиал орчинд цацагдаад байгаа мэдээллийн талаар товчхон танилцуулъя. Өнгөрсөн долоо хоногт тухайн мэдүүлэгч тус гаалийн газарт 19 гаруй тонн буюу 472 ширхэг бараагаа мэдүүлсэн. Энэ сарын 7-ний өдөр мэдүүлсэн. Маргааш нь амралтын өдөр байсан тул өнгөрсөн гурав дахь өдөр бараанд нь шалгалт хийхээр болсон. Гэвч тухайн мэдүүлэгч эмэгтэйг дуудсан боловч ирээгүй, хэсэг хугацааны дараа ирсэн ч шалгуулахгүй гэх асуудал үүсгэсэн. Улмаар хуулийг тайлбарлаж, өнгөрсөн баасан гарагт ачаа барааг шалгах ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 350 ачаа барааг шалгаад дууссан. Үлдсэн 122 ачаа барааг нь шалгах гэсэн боловч одоо хүртэл ирээгүй байна" гэх тайлбарыг өглөө.
ГЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа:
- Иргэн гаальд улсын хилээр нэвтрүүлж байгаа бараагаа үнэн зөв мэдүүлэх ёстой. Иргэн Ю гаальд бараагаа мэдүүлсэн. Ингэхдээ бүр 4, 5 дахин дутуу мэдүүлсэн. Одоогийн байдлаар иргэн Ю-тай холбоотой 307 боодол ачааг шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдүүлээд байгаа нь тогтоогдсон. Дахиад 122 боодол ачаа шалгах үлдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Лайв хийх явцдаа иргэн Ю гаалийн байгууллага хүндрүүлж байна, долоо хоног шалгаж байна гэх зүйл ярьсан. Тэр хүнийг ачаагаа ирээд шалгуул гэхээр шалгуулдаггүй. Янз бүрийн байдлаар нөлөөлөх, саад учруулахыг завдсан.
- Манай байгууллагын хувьд өдөрт 3,4 онгоц тогтмол бууж байна. Шаардлагатай тохиолдолд эрэлч нохой ажиллуулж, шалгалтын үйл ажиллагаа саадгүй явж байгаа. Дээрх тохиолдол нь гаалийн мэдүүлэг бодит ачаа хоёрыг тулгахад анхаанаасаа худал мэдүүлэг байж болзошгүй үйлдэл байсан тул хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Гаалийн байгууллагад барааг худал мэдүүлбэл Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн барааных нь татварыг нь хуульд заасан хэмжээнийх нь дагуу төлүүлээд төлж байгаа татварынх нь 50 хувиар нь торгууль ногдуулдаг.
Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэдэг тангарагтай гаальчдаар хийх ажлыг нь элдэв арга заль гаргаад байлгүйхэн хийлгэчихэж баймаар. Арай л хэтэрсэн байна авгай минь
Arai l yumaa odoo bur har tamhi ingej maskand oruulad irwel bolhn bn shd shalgah heregtein bn ter huuhen albaar ingej shalguulahgui gej boon yum bolj ard tumnig turhirsin bn
Татвар бага төлөх гэж башир арга хийж, бөөн жүжиг тогложээ дээ тэр нөхөр. Төрийн албаныханг бүүр дарамтлаад сурчихсан