МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид албадан саатуулсан гэх мэдээлэл тархсан. Харин АТГ-аас түүнийг цагдан хориогүй, мэдүүлэг авсан болохыг тус газраас мэдээлэв.
Түүнээс ямар үндэслэлээр мэдүүлэг авсан нь тодорхойгүй байна. Магадгүй АТГ-аас дуудсан үед нь очиж мэдүүлэг өгөөгүй байж магадгүй гэсэн таамаг бий. Эс бөгөөс өргөдөл гомдол гаргасан гэх иргэн нь АТГ-д нөлөө бүхий этгээд байж магадгүй юм.
Ямар ч байсан иргэдийн гомдлоор АТГ ийнхүү МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаас албадан мэдүүлэг авсан нь ОНРТ-ийн хараат бус байдалд нөлөөлөх гэсэн оролдлогын эхлэл гэж хардлага төрүүлж байна.
А.Бүрэнбаатар нь өнгөрсөн оны 3 дугаар сард Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөл /2021.03.05/ хуралдаж, Ерөнхий захирлаар томилсон. Түүнийг Ерөнхий захирлаар томилогдсоноос хойш МҮОНРТ-ийн хамт олны бослого тэмцэл намжсан ч Үндэсний зөвлөлийн гишүүд нь талцаж Ерөнхий захирлынхаа эрх мэдэлд халдаж, нөлөөллөө тогтоох гэж талцаж эхэлсэн. Үүнээс улбаалж ҮЗ-ийн дарга М. Наранбаатарыг огцруулж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан Батсүхийг ҮЗ-ийн даргаар томилсон ч байдал бахь байдгаараа, тэр ч бүү хэл нэг талыг барьж ажилдгаас ҮЗ нь хуралдаж чадахгүйд хүрээд байгаа нь нууц биш болжээ.
МҮОНРТ-ийн өмнөх захирлууд хамт олныхоо шаардлагаар "явсан". Гэвч тус багийнхан нь өнөөг хүртэл телевиздээ үлдэх, нөлөөллөө хадгалах хүсэл тээсээр ийш тийш өргөдөл гомдол гаргаад явж буй. Хамгийн сүүлд нэр бүхий 7 ажилтан Б.Бүрэнбаатар захирлыг эсэргүүцэж Үндэсний зөвлөл болон УИХ-ын ТББХ-д өргөдөл гомдол гаргасан гэгдээд буй.
Ямартай ч эвээ олох гэж ядаж байгаа МҮОНРТ-ийнхныг АТГ-ынхны "тавьсан жүжиг" дахин бужигнуулах вий гэсэн болгоомжлол төрж эхэлснийг нуух юун.








шударга зөв хүн болохоор хэсэг хулгайч нарт таалагдахгүй байгаа байх.
Шударга зөв хүн бнлээ, Үе үеийн үл бүтэх гарууд ажилийг нь хийлгэхгүй бх шигээ
Өмгөөлөгч Батсүх өлөнтөөд үхсэнээ хийж явдаг бнаа. Хаа мөнгө бна тийшээ долилзоод явдаг гэр бүлийн тогтворгүй өлөн новш.
Энэ нөхөр өдий болтол юу хийсэн бэ. Мөнгө л идсэг байх АТГ зүгээр хүнийг байцаахгүй л байх ноотой болоод байцааж байгаа.МҮОНРТ мөнгөгүй дарга нарыг мөнгөтөй болгодог газар бололтой. Бүрэнбаатар зүгээр гараад явж болдоггүй юм уу!!!
Хамгийн инээдтэй нь ТББХ нь Шинэ даргаа огцруулж өөрийн хүнээ тавих сонирхолтой…
Хуучин эрх мэдэлтэй өндөр цалин хүртэж ажил хийдэггүй Телевизээр мөнгө олж амьдарлаа өөд татаад сурчихсан үлдсэн хэдэн хүмүүс зартм нь халагдаж зарим нь цалингаа хасуулж,дураараа дургиж чадахгүй шинээр ирсэн ҮЗ-н 3 гишүүн гээд хэдэн хүмүүс хуучнаа санагалзаад идэж ууж чадахгүй боож үхэх гээд байна.Бүрнээ дарга та зоригтой байж тэр хэдэн эсрэг хүмүүсээ зайлуулахгүй бол таныг ажил хийлгэхгүй дээ.
Улсын том обектыг хэн нэгний өс хонзон атаа жөтөө хорлолоор тараана гэж ярьж байгаа зарим ганц нэг хүмүүс төрийн эсрэг үйлдэл хийж байгаа гэсэн үг биздээ.
МҮОНРТ ийг тарааж хэмнэсэн мөнгөөр гадаадад эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг эмчлэх хэрэгтэй байна.
Хужаа санаа гаргаж бна даа чи. Үндэсний хэмжээний радио телевизийг үгүй хийх санаа та муугаас л гарна
huts
чи мэдэж тараах юмуу хуцдаг хошного вэ чи муу.
Хушган толгойт