Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганд оролцох үеэрээ архидалттай "дайн" зарласан. 

Тэрбээр " Бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидан согтуурах, архинд донтох явдал юм. Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Тэгвэл үгүй ээ. Харин архи эрчүүд биднийг, өөрсдийг маань ууж байна. Үр хүүхэдтэй минь, гэр бүлтэй минь, улс үндэстнийг минь ууж байна.

Эх орны маань хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна. “Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэж манай ард түмэн хэлдэг. Үүнийг л бид дор бүрнээ ухаарч, улс үндэстнээрээ тэмцэх цаг болжээ" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн энэхүү уриалгыг иргэд дэмжээд эхэлжээ. Шинэ үеийнхэн архидалтын эсрэг нэгдэж байна.