Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр томуу томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн юм.

С.Энхболд: 

- Өнгөрсөн арван нэгдүгээр сард эхэлсэн томоо, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байна.

-Зургаан аймагт томуу ихээхэн идэвхжсэн. Бусад аймгуудад алаг цоог байна.

-  Жилд 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг. 

- Эцэг эхчүүд голдуу ажлын бус цагаар,  дийлэнх нь ЭХЭМҮТ-д хандан, энэ эмнэлгийн ачааллыг нэмж байна. Тиймээс Яармагт шинээр баригдсан 500 хүүхдийн ортой эмнэлэг ачаалал багатай байгаа тул тус эмнэлгээр үйлчлүүлэхийг хүсье.

- Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококийн халдвар авсан. 

- Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд нас барж, нөгөө хүүхдийн биеийн байдал хүнд байна. 

- Улсын хэмжээнд 721 хүүхдийн эмч бий. Энэ чиглэлийн сувилагч дутагдалтай. 

- Орон нутагт хүүхдийн өвчлөл өсвөл аймгийн захиргаа хөл хорио тогтоох боломжтой. Энэ дагуу зарим аймагт сургууль, цэцэрлэгүүдийг хаасан.