ТЕГ-аас өнгөрсөн шөнө өмгөөлөгч Б.Баасанцогтыг саатуулжээ. Түүнийг ямар шалтгаанаар саатуулсан талаар Тагнуулын ерөнхий газраас 11.00 цагт мэдээлэл хийнэ. 

Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос түүнийг өмгөөлөгчийн эрхийг өнгөрсөн оны тавдугаар сард хассан юм.

Сануулахад, өнгөрсөн жилийн 2 дугаар сард “Parkview”хотхонд хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүсийн цугларалт болсон тухай видео бичлэгнүүд цацагдсан билээ. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэх Б.Баасанцогт эхний бичлэгт хаалга цоожилж буйгаар дүрслэгдсэн бол хоёрдахь бичлэгт, цахилгаан шатанд ёсзүйгүй үйлдэл хийж буйгаар гарсан юм. Өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотой нэлээд хэд хэдэн ноцтой баримтууд ил болсон бөгөөд Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос түүнийг өмгөөлөгчийн эрхийг өнгөрсөн оны тавдугаар сард хассан билээ.