Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр нь хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тухайн сургуулийн сэтгэл зүйч н.Болорцэцэг мэдээллээ.
Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэлзүйч Болорцэцэг:
- Манай сургууль 1980 онд Дархан-Уул аймагтай анхны тусгай хэрэгцээт сургууль болж байгуулагдсан. 2021-2022 оны хичээлийн жилд 16 бүлэг, 55 багштайгаар ажиллаж байна.
- 1995 оноос эхлэн өнөөг хүртэл малчин, захын гэр хорооллын, зорилтот бүлэг, нийгмийн нэн хүнд бүлгийн хүүхдүүдэд дотуур байрны үйлчилгээг үзүүлдэг.
- Манай сургуулийн захирлын нөхөр нь орос хэлний цагийн багшаар ажилладаг. Гэвч Орос хэлний багш 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр сурагчийн биед гар хүрч, цохиж, зодож, өшиглөж, улмаар өмд нь урагдсан байсан.
- Хүүхэд шалан дээр хэсэг хугацаанд хэвтэж байгаад уйлаад гараад явсныг ангийн хүүхдүүд нь гэрчилдэг. Гэрч хүүхдүүд хэлэхдээ "Үеийн хүнтэйгээ зодолдож байгаа мэт авирласан. Бид их айсан. Урд өмнө нь бас зодсон. Ер нь их ууртай. Биднийг их хүчтэй нясалдаг" гэсэн. Учир шалтгааныг лавлахад "Сурагч цүнхээ авахдаа ширээн дээр байсан сандлыг санамсаргүй унагаснаас багш уурлаж зодсон" гэсэн.
- Сурагчийн ээжийн хэлснээр хүүхэд уйлсаар гэртээ ирсэн ба яасныг лавлахад орос хэлний багш зодсон, хичээлдээ дахин явахгүй гэсэн.
- 10,20 жилийн дараа улс эх орны минь ирээдүйг хүүхдүүд минь удирдана. Тиймээс хүүхдүүдээ бусдыгаа хайрлах сэтгэл, зүтгэлтэй болгохын төлөө сэтгэлзүйчид ажиллаж байна. Гэвч сургуулийн орчинд хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа нь байж боломгүй зүйл. Багш гэдэг хүнээс хүүхдүүд үлгэр дууриалал авдаг. Гэтэл өөрөө хүчирхийлэл үйлдээд байвал хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд яаж нөлөөлөх вэ.
- Сургуульд сэтгэлзүйч ажилласнаар хүүхдүүдийн сэтгэлзүйг төлөвшүүлнэ. Гэтэл нэг хэсэг нь хүчирхийлэл үйлдээд байвал бид яаж ажлаа хийх вэ. Сургуулийн захиргаа энэ асуудлыг дэлгэж болохгүй, хэрвээ задалбал хариуцлага тооцно гэсэн.
- Би тэмцлээ илэрхийлж үсээ хусаж байна. Зодуулсан хүүхдийн эцэг эх гомдолтой байгаа гэж цагдаагийн газарт өргөдлөө өгсөн. Би ч энэ асуудалд гомдолтой байна.







Энэ сэтгэл эүйч судалгаа дүгнэлтээ зөв гаргалгүй багш сурагчийг аль альныг эвгүй бдалд оруулж бна Хэн багш болохыг хүсэх вэ Нийгмийн хжтэрхий гажуудал боловсролоо баллуурдаж бна
Мундаг сэтгэлзүйч байна. Учир нь ингэж хэлж байна лээ: Нам танил талын томилгоогоо боловсролын салбарт болимоор байнаа гэж мөн энэ хүүхдүүд чинь 10 20жилийн дараа монголын минь ирээдүй болох хүүхдүүд сэтгэлзүйн гэмтэлгүй улс орноо авч явах ирээдүйн хүүхдүүд гэсэн. Захирал эхнэр нь хүртэл ямар томилгоогоор захирал болсон юм бүү мэд нөхөртэйгөө нэг байгууллагад ажиллаж байсан хууль зөрчсөн. Хүүхдийг тэгтэл нь хувцасын уртал өшиглөж байдаг мөн хөл нь хөхөрсөн гэсэн энэ байж болохгүй зүйл л дээ. Өмнөх багш бараг буруугүй шахуу сануулгагүй халагдсан энэ багш бол ойлгомжтой байх. Сэтгэлзүйч бол аргаа бараад л үсээ хусах хэмжээний илэрхийлэл үзүүлж байна. Эндээс нэг юм авч үзэхнээ буруу зөв гэж маргалдахын оронд цаашид олон жил хүний хүүхдүүдийг сургах гэж зүтгэж байгаа багш нар маань бодолтой байхад илүүдэхгүй зүйл гарч байна. Насаараа шахуу ажилласан багш нараа буруутгаж байгаа юм биш зарим багш нарын маань заах арга барил нь хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлээр янз бүрийн арга барил хэвшил зуршил болсон байж магад хөөрхий. Залуу багш нар бол ойлгомжтой цаашид олон жил ажиллах болхоор авах гээхийн ухаанаар хандана байх. Энд уг нь нэг л юм манайхан анзаармаар байгаа юм. Юу тэр вэ гэвэл багш бол өөрсдийгөө зөв тийш залуурдаад л явна харин нийгэм маань буруу зөрүү алдаа дутагдлаа засах нь л чухал байх.
Zavaan amitad ve. Zahirliig, ter nohor shuu yumtai ni hamt halaad , huuliin hariutslaga tootsoh heregtei.
Хүүхэд зоддог багш нарын үе дууссан.Зодууллаа гээд муу юм болоогүй гэх мэт ярьдаг хүмүүс одоо больж үзээрэй.