#Шууд: Дарханы Төмөрлөгийн үйлдвэр “Кью эс си”компанид очсоныг аймгийн иргэд эсэргүүцэн засаг даргадаа шаардлага хүргүүлж байна!
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:
Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас сар тутамд 2 удаа иргэдийн нээлттэй уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн нээлттэй уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн иргэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээ улс мэдэлдээ буцааж авах саналыг иргэд гаргажээ.
Иргэн Отгонбаатар:
- 40 их наяд төгрөгийн ашигтай уурхайг концессын гэрээгээр 30 жил ашиглахаар авсан. Бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж ам өгсөн ч хийсэн юмгүй байна. Барилгын улирлын энэ үед арматур олдохоо байлаа. Дархан хотод маш олон залуус ажилгүй байна. Уг нь энэ үйлдвэр улсын мэдэлд байхдаа иргэд орлоготой, цалинтай байсан. Тиймээс төрөөс хулгай хийсэн нөхдүүдээс үйлдвэрээ буцааж авах талаар танд шаардлага хүргүүлж байна.
- Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн өмнө Япончууд барьж өгсөн. Гэвч сүүлийн засаг төрийн үед концессын гэрээгээр ашигтай ажиллуулна, төмөр зам, засмал зам барина, жилд 300 мянган арматур үйлдвэрлэнэ гэсэн ч амлалтадаа хүрээгүй. Түүгээр ч барахгүй 1000 гаруй ажилчдын эрх ашгийг золиосолж, 40 их наяд төгрөгийн орлого олж болох Төмрийн хүдрийн уурхайг авчихсан. Тиймээс энэ уурхайгаа төр эргүүлж аваад залуусыгаа ажилтай орлоготой байлгаач гэж шаардаж байна. Төмөрлөгийн үйлдвэрийн хулгай, луйвар бүх зүйл нь ил болчихлоо. Тиймээс асуудлыг нь хурдан шийдэж, мэдэлдээ авахгүй бол хэн нэгний үзэмжээр үнээ тогтоодог, танил талдаа өгдөг байдал газар авчихлаа. Үүнээс болж иргэд байр, байшингаа барьж чадахгүй байдалд ороод байна.
- “Кью эс си”компани 2017 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авсан. Гэвч хүдрээ урагшаа гарсаар байна. Харин амласан үйлдвэр, бүтээгдэхүүн нь алга. Цалингаа өгөхгүй удааж байна, нийгмийн даатгалаа төлөхгүй байна, энэ газар.
-







Улс гэж байхгүй наадахаас чинь дор зулбасаганууд байна