#Шууд: ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар тайлбар авч байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 

- Өчигдөр орой жаахан тиймхэн юм болсон байна. Би эндээс нэлээн орой гарсан. Бөөгнөрөөд цуглаад ирэхээр уур уцаар аль аль талаасаа гарчихдаг юм. Тэр талаасаа харилцааны жаахан асуудал гарсан гэж би харж байна. Манай Хэрэг эрхлэхийн нэг ажилтан согтуу гэдэг нь худлаа. Эндээс гарч явахад нь согтуу гэж андуурсан юм билээ. Тэр залуу зодуулсан байна лээ, хувцас хунар нь урагдчихсан. Энэ бол аль аль талаасаа зохистой биш. Жагсаж байгаа иргэд өөрсдөө тайван байх хэрэгтэй, цагдаад халдахгүй байх хэрэгтэй, шаардлагыг нь биелүүлэх хэрэгтэй