#Шууд: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадамчин олны баярын мэндийг хүргэж байна!

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

- Сайхан наадаж байна. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа их хүлээлээ. Монгол түмэн минь бүгд л миний адил хүлээсэн байх. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд эрүүл байхын төлөө тэмцлээ. Үнэхээр л эрүүл байвал улсын наадам үздэг юм байна. 

- Энэ удаагийн наадам аваргууд маань зодоглож байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аварга хүртэл зодоглоно гэсэн. Мөн өнгөрсөн хугацаанд амжилтаараа тэргүүлсэн олон бөх зодоглох байх. Аваргыг хаяж аварга болохын төлөө их л ширүүн өрсөлдөөн өрнөх болов уу. Бөхийн барилдаан маань гал гарсан өрсөлдөөнтэй болоосой ч гэж хүсэж байна.