#ШУУД: E-Mongolia academy-ийн захирал Л.Энхбатаас цаг үеийн асуудлаар тодруулж байна...

Л.ЭНХБАТ: 

- E-Mongolia бол төрийн үйлчилгээний нэгдсэн систем. Төрийн байгууллагуудын мэдээллийг түргэн хугацаанд иргэнд хүргэх зорилготой. Одоогоор 817 төрийн үйлчилгээг үзүүлж байна. Цэргийн бүртгэл, цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг амжилттай зохион байгуулсан.

- Засгийн газраас нийт хүүхдүүдийнхээ 90 хувьд өгөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд технологийн тал дээр E-Mongolia academy хамтарч ажилласан. Алдаа гарах нь тодорхой байсан тул иргэдэд  зөрүүтэй мэдээллээ засах боломжийг нь бүрдүүлж өгсөн. 

- Өмнө нь хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд өгдөг байсан. Харин энэ удаад тухайн өрхөд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг 5 газрын мэдээллийг нийлүүлээд ҮСХ, ХҮЕГ болон холбогдох яамдууд нь хамтарч ажилласан. Энэ мэдээллийг боловсруулах ажиллагаанд бид оролцох боломжгүй. Хуулиараа хориотой.

-  Одоогийн байдлаар 346 мянган хүнд мессэж илгээгээд байна. Хүүхдийн мөнгөтэй холбогдуулан E-Mongolia системийн хандалт 15-20 дахин нэмэгдсэн. 

- Төрийн байгууллагуудын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийхдээ иргэдийн бүртгэлийн мэдээллийг шүүх, цэвэрлэх ажиллагааг хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Хариуцлага хүлээх эсэхийг зохих байгууллагууд ярилцаж, тодруулах байх. 

- Төрийн анхан шатны бүртгэл хариуцагч байгууллагууд үүргээ гүйцэтгэж ажилламаар байна.