ИРГЭД: Хулгайчдаасаа мөнгөө аваад хүүхдүүддээ тарааж өг!

Админ
2023/01/18

#ШУУД: ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРТ ОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА...

ИРГЭД: 

- Засгийн газар хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах шийдвэр гаргасан. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Тиймээс бүх хүүхдүүдэд өг. Хүүхдийн нэр барьж хийсэн луйвар болох Хүүхдийн төлөө фонд хаачив. Юунд зарцуулсан, тайланг нь гаргаачээ. 

- Хүүхдийн мөнгөөр боломжтой эцэг эхчүүд нь хүүхдийнхээ боловсролд зориулдаг. Харин боломжгүй эцэг эхчүүд нь өдрийнхөө талхыг авдаг. Одонтой ээжүүдэд нэг хүүхдийн 2200 төгрөг өгдөг. Энэ мөнгөөр юу авах вэ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ ямар болсныг та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Амьдрал үнэхээр хэцүү байна. Нэг биш нэлээн хэдэн ажил хийж, морь нохой шиг зүтгэж байж арай гэж хүн шиг амьдарч байна шүү дээ. 

- Хулгайчдаасаа мөнгөө аваад хүүхдүүддээ мөнгийг нь тарааж өг. 

- Хүүхдийн мөнгө бол дан ганц эхчүүдийн асуудал биш. Айлд орохдоо 5 хүүхдийнх нь  3-т чихэр өгчихөөд 2-ыг нь ялгаж байгаатай агаар нэг байна.  Энэ мөнгөөр амьдралаа залгуулдаг өчнөөн гэр бүл байдаг юм. 

- Хүүхдийнхээ мөнгийг шууд хадгалуулчихдаг хүмүүс. Гэтэл хүүхдийн хадгаламжнаас хүү авдаг шүү дээ. Мэдээллээ янзлуулах гээд хороон дээр очсон чинь бөөн оочер дараалал. Гэтэл хорооныхон нь цаанаасаа шивэлтээр орж ирээгүй байна гээд иргэдийг бухимдуулаад сууж байна. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2023/01/20

    МАН хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан баян мөнгөтэй улсыг сайд дарга болгож байна.Энэ ялгаварлан гадуурхалт мөн үү?

    Хариулах
  • 202.9.40.158
    2023/01/20

    Eersdee hulgai hh bolhoor terbum.ih naydaar avchihaad.neriig n helj chadahgui.irgeded heden k egeh gj estoi zovooh uoma.HHB ni hulgaid Turiin 3 iin ahduusiin ner yvj bsan.Odoo tednii ner bhgui.heden jaraahai barichihaad Dorjhand.tulgen kommunist 2 soliorch egehiimaa.SU gee ch neriig n duudaj chadahgui baij bitgii tsaas.tsagiin garlaga hgd bai.

    Хариулах
  • 119.40.103.6
    2023/01/20

    Bvh hvvhdvvded olgo

    Хариулах
  • 202.179.25.64
    2023/01/19

    Бидэнд ийм ЗГ хэрэггүй. Яагаад хүүхдийн мөнгийг халамж болговоо? Хүүхдүүдээс мөнгөө хармалж байгаа царай нь энэ. Бүх хүүхдийн 91 хувьд нь өгнө, 9 хувьд нь өгөхгүй гэнэ. 9 хувь гэдэг нь 10 гаруй тэр бум ₮ хэмнэж байгаа гэнэ. Машинтай, малтай айлын хүүхдүүд авахгүй нь. Үүнээс хархад 9 хувь нь биш 60хувь нь хүүхдийн мөнгө авахгүй. Барайг л айл болгон машинтай. УИХ, ЗГ иргэдээ хуурч байна. Тэд үндсэн хууль зөрчсөн. Иргэдээ хөрөнгөөр нь ялгасан. Зээл авах гэхээр барьцаа хөрөнгө чинь бага байна гэдэг

    Хариулах