Ерөнхийлөгч асан Х.Баттулга өдгөө нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан талаар ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн. Тэгвэл маргааш түүнийг "Пирамид-Орд" ХХК-тай холбоотой асуудлаарх сонсголд гэрчээр дуудагдсан байна. 

Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн нотлох баримтуудыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж буй. Маргааш "Пирамид-Орд" ХХК-тай холбоотой зээлийн асуудлаар сонсгол явуулах аж. 

Үүнтэй зэрэгцэн ТЕГ-аас өнгөрсөн шөнө яруу найрагч Ц.Хуланг  48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. 

Ц.Хуланг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан билээ.