Улсын эмнэлгүүд хөнжил гудсаа АРИУТГАДАГ УУ

Админ
2023/01/19

Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх иргэдийн хувьд хамгийн хэцүү асуудал нь хөнжил гудас, дэр байдаг. Яагаад гэвэл улсын эмнэлгүүдэд энэ гурвыг бараг л ариутгадаггүй. Өвдөөд очсон иргэдийн хувьд өтгөн, шингэн ялгадас, цус, нөжний толбо болсон гудсан дээр нь ор дэрний хэрэглэлээ дэвсдэг. Зарим нэг нь арц, хүжээр ариулсан болоод хэвтдэг.

Гэхдээ улсын эмнэлгүүдэд хөрөнгө мөнгө бололцоо бий ч тэнд сэтгэл дутдаг. Нөгөөтэйгүүр хүн хүчний асуудал, ариутгагчид, автоклавчид буюу мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг нь ч нууц биш.
Гэтэл Засгийн газраас эмнэлгүүдийн халдваргүйжүүлэлтийг сайтар хийж ард иргэдээ халдвараас хамгаалахыг чухалчилж, стандарт хүртэл гаргасан байдаг.

Халдваргүйжүүлэлт, тэр тусмаа хөнжил гудсанд ариутгал хийдэггүй газарт дотоодын халдвар нь хэзээ ч арилдаггүй, байж л байдаг. Хатуухан хэлэхэд өвчнөө эмчлүүлэх гэж очсон иргэд дахин нэг халдварт өвчин аваад гарах нь ч бий.

Тэгвэл гадаадын улс оронд шинэ техник технологи нэвтрүүлж ариутгалыг чухалчилж, нийгмийн эрүүл мэнддээ анхаарч байна. Харин Монголд энэ асуудал бараг л таг. Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Чинзориг та энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол улсын эмнэлгүүд халдвар тараах эрсдэлийг бий болгож байгааг гэдгийг сонордуулъя.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.226
    2023/01/20

    хөгийн заваан үнэхээр хэцүү хэд хоноод гарсан. жорлон цэвэрлэгээ бас будаа. одоо яах ёстой юм бүү мэд. Яана даа улс орон минь. Харамсмаар

    Хариулах
  • 5.66.114.108
    2023/01/20

    Өдөр бүр солих ёстой олон улсын стандарт нь ийм бдаг манайх шиг заваан газар хаа ч үгүй муудаад бдг хужаа хүртэл өөр шү

    Хариулах
  • 66.181.188.111
    2023/01/19

    Тийм их сэжиглээд байвал өвчин бүү хүр.хүний төлөө өвдөж байгаа биш.Өөрөө өөрийнхөө төлөө санаа тавь

    Хариулах
  • 64.119.25.248
    2023/01/19

    Хамгийн бохир юм чинь өвчтэй хүний гудас хөнжил шүү дэ Соц нийгмийн үед гадаа тохож салхинд ариутгадаг эмнэлэг олон байсан Одоо яаж ариутгадгийг мэдэхгүй Жинхэн Ариутгах юм бол хөнжил гудас юм

    Хариулах
  • 150.129.143.51
    2023/01/19

    Үнэн муухай хөнжил гудастай байдаг ер нь аль ч эмнэлэг ариутагдаггүй байхаа үнэн муухай бохир

    Хариулах