Ц.Хулангийн өмгөөлөгч шүүгчээс татгалзах санал гаргаснаар шүүх хурал хойшилжээ

Админ
2023/01/19

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хуланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. 

Тус шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг мөн өдөр товлон зарласан боловч яллагдагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан буюу “...Прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч шүүгчийг өөрөө шууд эсхүл шууд бусаар тухайн хэрэгт хувийн сонирхолтой...” гэх үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах шийдвэр гаргасан.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан татгалзлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар яллагдагч Ц.Хуланд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.243
    2023/01/19

    Энэ ч өөр шалтгаантай байх өө

    Хариулах
  • 117.111.2.27
    2023/01/19

    Өмгөөлөгч цаг хожиж байгаа юм

    Хариулах
  • 103.57.92.138
    2023/01/19

    Шударга үнэн хэлсэнээрээ Хулан хоригдож байна доо... Шударга үг сонсож сураагүй төрийг яана л даа ... Тун удахгүй ард түмэн босно доо ... Газрын тухай хуулиа нууцалж батлах гээд л сандарч байна уу ... Та бүхнийг бурхан ниргэг ....

    Хариулах
    • 192.82.78.173
      2023/01/19

      шударга үнэн юу хэлсэн юм бол