Сүүлийн үед хот руу буюу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс рүү олон тооны мал орж ирж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 сарын 18-ны өдрийн А/35 дугаар захирамжийн хүрээнд Хотын ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг дээрх малыг хотоос гаргах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд ордог бол Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32-р хороодоос бусад нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглодог аж.