​Н.УЧРАЛ: Үнэнээ хэлье, надад өөр арга байгаагүй

Б.Ариунзаяа
2023/01/23

#Шууд: ЦХХХЯ-ны сайд Н.Учрал олон нийтэд шинэ батлагдсан хуулийн талаар тайлбар хийв

Н.УЧРАЛ: 

- Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулж, тодорхой хардлагуудад хариулт өгье.  

Үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан нэг үг, үсэг энэ хуульд байхгүй.  Үгээ хэлж,  хурцаар шүүмжилж болно. Харин нотлох баримтгүйгээр хэн нэгнийг заналхийлэх, бусдыг гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй. Зөрчилтэй контентыг нь 11 заалтаар тодорхойлж өгсөн.  Үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна хэмээн хуулийг бүхэлд нь харлуулж байгаа үйл ажиллагааны цаана цахимаар ашиг хонжоо хайдаг, олдог хүмүүс байна. Сошиал дайралтаас болж олон гэр бүл салж, үр хүүхэд өнчирч байна. 

- Намын троллчид бусдын эрхийг хязгаарлах гэж байна гэх хардлага байна. Олон нийттэй харилцах нэгж байгуулна. 13-15 хүний бүрэлдэхүүнтэй нэгжийг олон нийт хянана. 

- Гурав хоногт багтаан баталлаа гэж шүүмжилж байна. Үнэнээ хэлье, надад өөр арга байгаагүй. Гурав хоногийн хугацаанд энэ хуулийг батлаагүй бол хэзээ ч батлагдахгүй байсан.  Өнөөдрийн сошиал орчинд  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэх малгайн дор мэдээлэл түгээгээд байгаа троллчдыг бид дийлэхгүй.  

- 2017 онд ХЗДХ-ийн сайдаар С.Бямбацогт ажиллаж байхдаа энэ хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барихад бэлэн болгосон байсан. УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн цахимд орчин дахь хүүхэд хамгааллын хууль, УИХ-ын гишүүн Баярсайханы  хүүхэд хамгааллын хууль дахь цахим орчин дахь зохицуулалтууд зэрэг яг энэ чиглэлийн 10 гаруй хуулийн төсөл байдаг. Хангалттай судалгаатай байсан. 

- Facebook компани цахим орчин дахь контентуудад хязгаарлалт хийсэн талаараа мэдээлдэг. Монгол улс 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн гэх 8000 орчим гэмт  хэрэгт бүртгэгджээ. Гэвч манай улс 32 контентод хязгаарлалт хийсэн байна. БНСУ 19,500 контентод хязгаарлалт хийсэн байна. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.94
    2023/01/24

    Нотлох баримтгүй гээд худлаа хэрэг дохоод барина биздээ тэгээд та нарт ямарч ял бхгүй монголчуудад л буруутай болнодоо Та нар Монгол хүмүүс биш Монгол сэтгэл өхгүй алуурчид яллагчид

    Хариулах
  • 103.212.118.136
    2023/01/23

    Хөгийн муу сарьсан багваахай, үнэнээс үргэж хуулиар халхавчлан нийгмийг харанхуй сүүдэрт байнга байлгах гэсэн олиггүй санаа бишүү.

    Хариулах
  • 139.5.218.125
    2023/01/23

    Төрийн хулгайч луйварчдын эрх ашигт нийцсэн болохоор ногоон гэрлээр гэж.

    Хариулах
  • 192.82.92.42
    2023/01/23

    Иргэдийн бухимдал дээд цэгт хурэхээр соелтой байж чадахгуй л дээ!!!

    Хариулах
  • 192.82.74.186
    2023/01/23

    Үгээ хэлэх хэвлэн нийтлэх эрхийг хаасан зүйл бишээ.Хэн нэгнийг гутаан доромжлох гүтгэн дайрах,хүний эрх ,нэр хүндэд санаатайгаар халдаж олон нийтэд сурталчлах зэрэг соёлгүй ёс зүйгүй үйл хэрээс хэтэрсэн шүүдээ.Энэ бүхэнд хяналт.хориг тавих тухай хуульд заагдсан нь зөв.Хүний үг хэлэх мэдээлэх эрхийг хаагаагүй . Аливаа д жаахан ухаантай хандаж баймаар байна. Дан ганц хар өнцгөөс хардаг харалган үзлээсээ салмаар юм

    Хариулах
    • 103.212.118.136
      2023/01/23

      Хулгайч түшмэдийг хамгийн муу муухайгаар доромжилж гутаамаар байна.Хуулийг тэд уландаа гишгэлсэн.Үнэн шудрага дээгүүр тэд үхэр шиг туучсан.Хараад хараад хар өнгөнаөс өөр юм тэдэнд алга. Тэгэхээр доромжилохоос өөр яах юм.

  • 103.57.93.88
    2023/01/23

    Харахц царайнаасаа хөсрий юм.ийм эрээ цэрээгүй ичих нүүргүй олоож долигнож явдагууд л хүний эрх гэж солиорч байх нь инээдтэй. Ёстой ардчидалын буяныг эдлэн бая яжсан байж яаж амьдарч байдаг зальтайчууд нүгэл нь нүдээрээ гарьдаг гэнэ бусдад долигнож амь зогоодог жишээ энэ ааваа гм

    Хариулах
  • 66.181.160.111
    2023/01/23

    Маш зөв.Хүний эрх гэж цахимаар хүн доромжлохыг хэлэхгүй.Монгол шиг.хүний эрх ардчилалыг дураарах дургиж дунд чөмөгөөрөө жиргэдэг улс дэлхий ертөнцөд байргүй.Үүнийг эсэргүүцэгчид нь хөлсний хулгай чид.Хуулийг бүрэн эхээр нь уншсан.Хүний эрх эрх чөлөөг хаасан зүйл алга.Дээр төр байгаагаа мэдэр.Цаг өөр болсон.

    Хариулах
  • 115.75.187.238
    2023/01/23

    Mash zuv huul uchiral mundag bn.oilgohgui bga humuus yag uur deer n asuudal uushed l meddeg oilgdog yum

    Хариулах