"Хэрвээ бидний зарлагыг тооцож чадахгүй байгаа бол зээлийн мэдээллийн санг тусга"

Админ
2023/01/23

#Шууд: ХНХЯ-нд эхчүүдийн төлөөллөөс хүүхдийн мөнгө олголтод айл өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй тооцоолох аргачлалд ноцтой алдаа гаргасан талаар шаардлага хүргүүлж байна!


ИРГЭД: 

- Үндэсний Статистикийн Хорооноос өрхийн амьжиргааны түвшин тогтоохдоо орлогыг орлуулан тооцох аргачлалаар хийсэн гэж байна. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг ч 91 хувьд орж чадаагүй. Тиймээс зөвхөн орлогоор тооцож байгаа нь амьдралд нийцэхгүй байна,  хэрвээ бидний зарлагыг тооцож чадахгүй байгаа бол зээлийн мэдээллийн санг тусгах хэрэгтэй.  

ХНХЯ болон ҮСХ зэрэг 10 гаруй байгууллагын хамтарсан ажлын хэсэг хагас жил гаруй судалсан гэсэн. Ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хэдэн төгрөгийн төсвөөр ажиллаж, хэчнээн хүүхдийг хохироосон бэ гэх шаардлагыг бид тавьсан.  Зөрүүтэй мэдээллийг гурван жил тутамд шинэчлэх ёстой байсан. Гэтэл тэдний ажлаа хийгээгүйгээс болж ээжүүд нэг өдрийн цалингаараа хохирч мэдээллээ засуулсан. 

Олсон орлогоосоо чин үнэнчээр татвар, даатгалаа төлсөн нь хүүхдийн мөнгөнөөс хасагдаж, жижиг дунд бизнес эрхлэн бага татвар төлдөг нэгнийх нь хүүхэд мөнгөө авч байна. Манайхыг 30-40 сая төгрөгийн өрхийн орлоготой гэж тооцоолсон. Нийт 10 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэдэг. Би оюутан хүү, бага насны охинтойгоо амьдардаг өрх толгойлсон ээж. Би ганцаараа хүүхдүүдээ тэжээж, их дээл сургуульд суралцуулж, үнэнч шударгаар амьдарч байхад халамжаас хасч байгаа нь шударга бус. Миний амьдралыг таньдаг мэддэг хүмүүс мэднэ. Би маш их гомдолтой, бухимдалтай байна" гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна