Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж буйг ЭМДЕГ мэдээлэв.

 ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор тархины хоргүй хавдрын эмийн эмчилгээг 470 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээний хүндрэл, хэрэглэх багаж хэрэгслээс хамаарч 4.3-15.6 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.

 Иргэн ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөс ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон 25 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.