Цэцэрлэгийн агааржуулалтын хоолойд шонхор шувуу гацсан байжээ

Админ
2023/01/24

Нийслэлийн Байгаль орчны газарт Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах “Содон” цэцэрлэгийн агааржуулалтын хоолойд шувуу орж гацсан тухай дуудлага иржээ. 

Тус дуудлагын дагуу албан хаагчид очиход  начин шонхор шувуу агааржуулалтын хоолойд гацсан байсныг гаргасан байна. Тэд шувуунд эрүүл мэндийн үзлэг хийж байгальд нь эргүүлэн тавьжээ. 

Мэдээлэл өгсөн "Содон" цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсанд мэдэгдэж байхыг уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна