ХӨСҮТ-ээс томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалт болон ЕБС-ийн хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.БУРМАА:
- Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насны хүүхдүүд 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан байгаагаас 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмсэн. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын эмгэгээр хоёр хүүхэд нас барсан. Нэг нь Орхон аймагт, нэг нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт нас барсан гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!