"B Production" үүсээд буй асуудалтай холбогдуулан өнөөдөр мэдэгдэл гаргажээ.  "The Voice Of Mongolia" шоунаас төрсөн охидын NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "B production"-тай хийсэн гэрээ болон ажлын үйл явцын тухай олон нийтэд дэлгэсэн билээ.

Тус мэдэгдэлд  NS хамтлагт олгох хувийг 40 хувь болгож нэмэгдүүлсэн. Уран бүтээлчид гэрээгээр тохирсон  хувь хэмжээгээ олгодог. Гэрээ болон санхүүгийн баримтаар нотлогдоно. Тиймээс Н.Энэрэлсайханы хийсэн мэдэгдэл худал болохыг мэдэгдэж байна. Мөн Н.Энэрэлсайхан нь удаа дараа гэрээгээ зөрчсөн. Тиймээс хийсэн мэдэгдэлдээ залруулга хийнэ гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ цаашид дахин худал мэдээлэл түгээсэн тохиолдолд шүүхэд хандана" гэжээ.