Туул голд автомашинтайгаа цөмөрсөн жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдийг аварчээ

Админ
2023/01/30

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст “Туул” голын мөс цөмөрч автомашин суусан жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 18:02 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Мөөгт-Ам” амралтын газраас хойш 1 км-т иргэн Б /34 настай, эрэгтэй/-ын “Приусс-20” загварын суудлын автомашин /4 том хүн, 1 хүүхэд/ “Туул” голын мөс цөмөрч суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна