Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан талаар мэдээлсэн.
Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.БЯМБАЖАРГАЛ:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Учир нь:
- Энэ хуулийг УИХ-д 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлж, 20-нд баталсан. Хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дотор баталсан. Энэ нь иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй. Ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийн саналыг аваагүй нь байна. Энэ нь Үндсэн хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн байна.
- Ерөнхийлөгч хуульд хориг тавих бүрэн эрхтэй. Ерөнхийлөгчид энэ хуулийг нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хүлээн авсан өдрөөс хойш таван өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Гэтэл уг хуулийн хэрэгжих хугацаа нь хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд баталсан нь Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдах байдлаар уг хуулиудыг зохицуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна