Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд ”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ:
- Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14.30 цагт товлосон боловч Иргэний хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, мөн талуудаас гэрч, шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.19.190
Муу алуурчин сувилагчийг дахиж хүн алөхгүй болтол шоронд нь хатаа
Хариулах