“Тогтвортой хөгжлийг дэмжигч-Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-ийн үндэсний YII чуулган 2023 оны 02-р сарын 02-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдаж байна.

Чуулганд нийслэл, орон нутгийн 569 эко сургууль, цэцэрлэгийг төлөөлсөн багш, удирдах ажилтан, мөн холбогдох яамд, харьяа газруу, аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд зэрэг 500 орчим хүн оролцож байна.

Үндэсний чуулган нь “Сургуулийн өмнөх боловсрол”, “Бага, дунд боловсрол” гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд үдээс өмнөх “Сургуулийн өмнөх боловсрол”ын чуулганы нээлтэд БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар нарын албаны төлөөлөл оролцож байна.

Үдээс хойш болох “Бага, дунд боловсролын чуулган”ы нээлтэд БОАЖЯ-ны Цэвэр технологи, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар оролцож итгэл тавина.

Тогтвортой хөгжлийг дэмжигч-Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-ийн үндэсний YII чуулган нь тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, агуулга, арга зүйг сургалт, үйл ажиллагаанд нэвтрүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эко сургууль, цэцэрлэгийн багш, сурагч, удирдах ажилтнуудын манлайлал, оролцоог дэмжин урамшуулах лорилготой.

Мөн тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, цаашид үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хөтөлбөрийн ахиц, дэвшил цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой.

Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөр эгнээндээ 559 сургууль, цэцэрлэгийг хамруулаад байна. Тус хөтөлбөр нь Засгийн газрын, эсвэл аль нэг донор байгууллагын төсөл, хөтөлбөр биш юм. Ээлтэй, эко, ногоон орчныг бүтээхийн төлөөх Монголын хамгийн том сайн дурын сүлжээ юм.