IHC койн гаргаж,  иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Өчигдөр О.Мөнхжин болон бусад хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийж, байцаалт авсан. Тэгвэл өнгөрсөн шөнө тус хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулсан байна. 

Энэ талаар эргэн мэдээлнэ.