Ой тогтоолтын ОУ-ын Их Мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын Дэлхийн Аварга ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцохоор болжээ. Тэд тус шоунд БНХАУ-ын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр болсон байна.
"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй хүний санаанд ормооргүй тархины гайхамшгийг харуулсан даалгавруудыг гүйцэтгэж өрсөлддөг бөгөөд тус улсын тамирчид Герман, Англи, Америк, Солонгос, Швед зэрэг олон орны шилдгүүдийг ялж байжээ. Тэдний дараагийн учраагаар ийнхүү манай тамирчид тодорч байна.
Дашрамд дурьдахад 2016 онд тус шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх оролцон гайхалтай ялалтыг байгуулж байсан билээ. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдсан орой 300 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик тоо гарч байжээ.








Үнэн худал нь мэдэхгүй ийм юм яваад байна шоу бол шоу олон улсын чанартай тэмцээнд биш хэрэггүй байх гэж бодож байна
Монголжингоо 2 бүсгүйдээ амжилт хүсье
Manai khuuhduud chadna. AMJiLT. MGL chuudiin baharhal. Saihan medee avlaa. Bayarlalaa.
Монгол хүн болгон огшин хүлээх мөч юм даа. Аль сувгаар гарах юм болоо. Манай мэдээллийн байгууллагууд үүн дээр анхаараасай. Одоо наад хов живээ хойш тавьж хоёр сайхан охидоо дэмжицгээе, тусалцгаая. Жишээ нь: МИАТ компани тийзийг нь даадаг ч юм уу, АПУ зочид буудлын зардалыг…гэх мэтээр санаачлага гаргах хэрэгтэй.
Хоёр хөөрхөн охиндоо амжилтын дээдийг хүсье еее. Ялнаа