XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд үргэлжилж буй. 

Өнөөдөр Үндсэний бөхийн холбоо  Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааны цахим бүртгэлээ эхлүүлжээ. 

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 19-нд 12:00 цагаас эхэлж, нэг, хоёрын даваагаар өндөрлөх бол хоёрдугаар сарын 20-нд 14:00 цагаас гурвын даваанаас үргэлжлэх аж.