Английн хөлбөмбөгийн "Челси" клуб монголын ард түмэнд цагаан сарын мэндчилгээ дэвшүүлжээ.

Хөлбөмбөгийн томоохон багуудын нэг болох Челси клубын зүгээс өөрсдийн албан ёсны цахим хаягаар дамжуулан “Happy Tsagaan Sar” гэх сар шинийн мэндчилгээ хүргэжээ. Уг постерны тайлбарт дурдахдаа "Монголын хөгжөөн дэмжигчдэдээ Цагаан сарын баярын мэнд хүргэе, тусламж дэмжлэг бүхэнд тань талархал илэрхийлье" хэмээсэн байна.