#ШУУД: БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийж байна
Ц.ДАВААСҮРЭН:
- Ерөнхий сайдтай нийслэлийн хотын ерөнхий төлөвлөлттэй холбоотой асуудлаар санал солилцсон. Энэ хүрээнд ойрын хугацаанд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар болж байна. 2040 он хүртэл нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг энэ ондоо багтааж батлуулахаар шийдвэрлэлээ.
- Нийслэлийн хувьд хамгийн хүндрэлтэй асуудал бол газрын асуудал байдаг. Төлөвлөлтийнхөө дагуу газар олгох шийдэлд хүрсэн учраас УИХ-д өргөн барьсан Газрын тухай 7 багц хуулиа эргүүлэн татахаар болж байна. Төлөвлөлт хийгдсэний дараа газар олголтыг шийддэг болно.
- Газрын хуультай холбогдуулан малчдын эрх ашиг, бэлчээртэй холбоотой асуудал хөндөгдөж байгааг иргэд шүүмжилж буй. Орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тухайн газраа тусгай хэрэгцээнд авдаг. Гэтэл газрын хуулиар үүнийг нь байхгүй болгочихсон. Ингэхдээ сум дундын отрын бүс, хадлангийн газрыг л тусгай хэрэгцээнд авна гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн газрыг тусгай хэрэгцээнд авахаа байсан.
- Цаашид замуудыг төлөвлөлтийг хийнэ. Ингэхдээ Сэлбэ, Туул гол дагуу зам тавигдана. Мөн нэгдүгээр хорооллын ард тал, ТЭЦ-4 замыг өргөтгөнө. Эдгээр төлөвлөлтүүдийг төслийн хэмжээнд яригдаж байна. Намартаа багтааж батална.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!