Хаврын тэргүүн сар шинийн баярын өдрүүд буюу энэ сарын 23-28-ны өдрүүдэд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Цагаан арал, Хойд Хориудын байгаль хамгаалагчийн хяналтын пост, Бурхан Халдун хайрханы Доод овоо зэрэг газруудаар хяналт тавьж ажиллажээ.
Дээрх өдрүүдэд давхардсан тоогоор 310 автомашин 1550 орчим иргэн хяналтын постоор бүртгүүлэн Бурхан Халдун хайрханд бараалхсан байна.
Гэвч захиргааны хамгаалагчид хайрханы дээд, дунд, доод овоо болон зам дагуух хог хаягдлыг түүж цэвэрлэн 6 шуудай хог хаягдлыг зөөвөрлөн буулгажээ.








хогоо хаяад байхаар ямар шүтлэг болох вэ дээ хөөрхий.Байгаль орчиноо хамгаалцгаая