"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг энэ сарын 6-нд суллаж, хилийн хориг тавьсан.

 Гэвч үүнээс хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 14-нд О.Мөнхжинг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. 

Тэгвэл шүүхээс өчигдөр Б.Гантигийг цагдан хорих шийдвэр гаргасан бол  өнөөдөр Б.Эрхэмбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.