Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 3 байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллан, хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16, нийт 40 хэргийг мөрдөн шалгаж байна. 

Хэргийг шалгах явцад 17 хүнд цагдан хорих арга хэмжээ авснаас одоогоор 8 нь хоригдож байна. Үүнээс гадна улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал авсан нь тогтоогдсон учир 94 үл хөдлөх буюу орон сууцны 83, оффисын 3 талбай, 5 зогсоол, гурван агуулах, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, 5 газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бонд зэрэг хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж.