Халимаг иргэн "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд гацсан талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Энэ талаар ГХЯ -наас "ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан, хүчин төгөлдөр бус паспорттай нэвтрэхийг оролдсон. Энэ нь Хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан. Гэвч өөрөө буцахгүй гэсэн. Ийм зөрчилтэй бол аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлага тавьж ажиллана. Тиймээс асуудлыг хууль журмын дагуу л шийдвэрлэхээр ажиллаж байгаа байх" гэх тайлбарыг өгсөн.
Өчигдрийн байдлаар түүнийг албан ёсны улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН "Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийнэ. Тухайн иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан. Оргонол хүсэх, хугацаа дууссан паспортоор нэвтрэх нь хоёр өөр ойлголт" гэв.








zuv huuli dvremtei tusgaar uls duraara huuligv oron gj bdj bolohgv
Эх орондоо багтаж.шингхээ больсон.юмнуудыг бид яагаад орогнуулах.ёстой гэж
Зөв шдээ хил зөрчих гэсэн оролдлого шүү дээ хууль дүрэмтэй улс
Nohoi shig zugtaad haa holdoh ve dee