#ШУУД: МУ-аас орогнол хүсээд байгаа Халимагийн иргэний асуудлаар ГХ-ны сайд Б.Батцэцэг тайлбар өгч байна

Б.БАТЦЭЦЭГ:

-  Батыр Батырович Боромангнаев ОХУ-ын иргэн өнгөрсөн 2 дугаар сарын 23-ны өдөр Хүннү Эйр компанийн нислэгээр манай улсад ирсэн боловч гадаад паспортын хугацаа нь дууссан байсан учир хилийн зурваст 6 хоносон. Өнөөдөр тухайн иргэн Монгол улсаас явсан. Гадаад харилцааны яамнаас олон улсын байгууллага болон зарим улс орнуудтай ярилцсаны үндсэн дээр Батыр Батырович Боромангнаев өөрийн хүсэлтээр явсан. Хувь хүний өөрийнх нь хүсэлтийн дагуу хаашаа явсаныг нь нууцалж байна. 

- Монгол Улс дүрвэгсэдийн олон улсын конвенцид нэгдээгүй. Тиймээс хүмүүнлэгийн гэрээ конвенцоо зөрчсөн үйлдэл гаргаагүй. Халимаг иргэний хувьд шаардлагатай тусламжуудыг нь үзүүлсэн. Өөр орон руу явах хүсэлтийг нь харгалзаад  НҮБ-ын харъяа байгууллагуудад хандсан. Зарим улс орнууд нь түр байлгаж байгаач гэх хариу өгсөн. 

- ОХУ болон Казахстан улс руу яваагүй. Өөр орон руу явсан.