Монголын залуучуудын холбооны урилгаар Хятадын 200 гаруй бизнес эрхлэгчид энэ сард Монголд ирж, хамгийн багадаа 1 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх гэж байна.
Тодруулбал, тэд 3-р сарын 16-18-ны хооронд Шанргри-Ла зочид буудалд SIS23 нэрээр зохион байгуулагдах Монгол - Хятадын бизнес эрхлэгчдийн форумд оролцож, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, хөрөнгө оруулалтаа хийх гэнэ.
Хятадын хөрөнгө оруулалтыг сонирхож буй бизнес эрхлэгчдийг энэ холбоосоор бүртгэж байна.
Бүртгэл нь 2023 оны 03 дугаар сарын 09-нд дуусах бөгөөд амжиж бүртгүүлсэн бизнес эрхлэгчид 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг авах боломж бүрдэх юм байна.
Хятад улс Covid-19 цар тахлын хоригоо цуцалсанаас хойш Монгол улстай хийх гадаад худалдааны эргэлт 2023 оны 1 дүгээр сард 1.2 тэрбум америк долларт хүрсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлж байна.
Холбоос линк:







Улс юм бол хятадын боплогыг судлаач.хужааг шүтэхээ болио.эрлийзүүдэд таатай байх.нт хао өмхиыхужа
Монгол хүн үйлдвэр бариад яаж ч сайн ажилласан шоронд л орно, хятад хүн яах ч үгүй сайн ажиллаад явна
Манайх алдаад л дуусна, наадуул чинь эрт босно, ажилаа сайн хийнэ, хоорондоо эв холбоотой, санаа гэж манж, бага багаар нэг мэдэхэд толгой дээр чинь гарсан байна. Сүүлд нь хятадын нэг муж болоод л дуусна. Зайгаа барьж бизнесээ хийсэн нь дээр байх шүү. Манайх мөнгөө гаргаад л, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд л хил гаалиас чөлөөлөөд оруулж ирэх хэрэгтэй. Хятадууд хэрэггүй, улсаа үйлдвэржүүлэх хэрэгтэй.