Цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж, өнгөрсөн сарын 14-нд О.Мөнхжинг цагдан хорьсон. 

Үүнээс 14 хоногийн дараа Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг мөн Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татан нэг сарын хугацаагаар цагдан хорьсон юм.  Гэвч Б.Идэр-Од зугтсаар байгаа аж.

Тодруулбал цагдаагийн байгууллагаас  "Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт түүнийг холбогдуулан шалгажээ. Шалгалтын явцад Б.Идэр-Од нь "Их Бит" ХХК-ийн “IHC” койноор мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх. Түүнийг "CallPro" ХХК-иараа дамжуулж 2-6 тэрбум төгрөг болгосон байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Гэвч  Б.Идэр-Од нь өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсанаас хойш эх орондоо ирээгүй байгаа төдийгүй ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах хуудас явуулсан ч ирэхгүй байгаа аж.