“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК Баянголын аманд баригдах 1764 айлын орон сууцны төслөө эхлүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах уг аманд нийт 10 га газарт 1764 айлын орон сууц баригдах уг төслийн хэрэгжүүлэгчээр “Сайхан төмөрт” ХХК шалгарчээ. Өнөөдөр тус компанид батламжийг нь гардуулж, гэрээг нь байгуулсан байна.
Батламжийг “Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч” Ж.Сандагсүрэн, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар гардуулан өгч төслийн ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхийг захилаа.
Төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй газар нь Нийслэлийн төв цэгээс 17.4 км зайд оршдог. Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг цогц шийдэлтэй байхаар төлөвлөжээ. Ингэхдээ 25х13м хэмжээтэй 9 давхар 28 блок барилга, нэг блоктоо 63 нийт 1764 айл байх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна