#ШУУД: Б.ОНОНХАНГАЙ: МИНИЙ МЭДЭХЭЭР ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛД АЖИЛЛАЖ БАЙСАН 2 ХҮН АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ АМИА ХОРЛОЖ, 2 ЭМЭГТЭЙ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ ЗУЛБАЖ БАЙСАН…

Эрчим хүч, геологи, уул уурхайн "Тэмүүлэл" холбооны  УЗ-ын дарга Б.ОНОНХАНГАЙ: 

- Гүний уурхайн бүтээн байгуулалт эхлээд дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт ашиглалтад өчигдрөөс олборлолтоо эхлүүлж байгааг баяр ёслолын байдалтайгаар хүлээж авлаа. Гэхдээ үнэхээр л дэлхийн хэмжээний компани юм бол хүнийхээ асуудлыг цогцоор шийдэх ёстой. Ядаж л Оюутолгой компанид  эмнэлэг байдаггүй, сувилал бүр ч байдаггүй. Мэргэжлээс шалтгаалаад өвдөх юм уу ямар нэгэн байдлаар бэртвэл шууд л ажлаас нь гаргадаг. Өөрөөр хэлбэл монголын ажиллах хүчийг комиссынхон болгож байгаа гэсэн үг. Энэ бол нэг л асуудал шүү. 

- Оюутолгой дээр боолчлол явагддаг. Хэрвээ тухайн хүн шударга, үнэнчээр ажиллабал ад үзэгддэг. Зарим нэг удирдах албан тушаалтнууд ажлаа өгсөн байдаг юм. Учир нь компанийнхаа эсрэг байр суурьтай хүнтэй бид хамтарч ажиллаж чадахгүй гэдэг. Өөрөө жил гаруй шөнийн ээлжинд гарч ажиллаж үзсэн хүний хувьд үүнийг хэлж байна.  

- Монгол ажилтан, гадаад ажилтан хоёрын цалингийн зөрүү асар их. Ажлын байран дээр яг адилхан ажил хийж байгаа хэрнээ монгол ажилчдаас бараг хэдэн арав дахин их. Барилгын инженер байлаа гэхэд ямар компанид ажиллахаас хамаараад цалин нь өөр байх жишээний. Цалингийн энэ зөрүүнээс шалтгаалж хөдөлмөрийн ангилал, ялгааг үүсгэж, хүний эрхийн зөрчил үүсдэг. Хэрвээ үүнийг хэлж, хэл ам хийвэл айлгадаг, ажлын байран дээрээ дэвших боломжийг нь хаадаг. Тухайн иргэн ямар нэг байдлаар халагдчихвал цаашид Оюутолгой руу орох ямар ч боломж олгодоггүй. Монгол Улсын хуулийг давсан "хар тамга" дардаг.  

- Оюутолгой компани малчдын малын махыг стандартын шаардлага хангадаггүй гээд худалдаж авдаггүй.  

- "Рио тинто" компани одоо хаалттай компани болох замаа засчихсан. Үүнийгээ сая гүний уурхайн олборлолтын үеэр хүртэл энэ талаар мэдээлсэн. Жижиг хувьцаа эзэмшигчдээсээ хувьцаагаа авчихсан. Энэ нь ирээдүйд нүүрсний хулгай гэдэг шиг зэсийн хулгай гарах боломжийг үүсгэчихлээ. Үйл ажиллагааныхаа тайланг зөвхөн Монголын талд л тайлагнавал тайлагнана.  Гэтэл манайх чинь ямар шунахай улс билээ. Нууц гэрээ байгуулахаас эхлээд бүх зүйл нүдний далдуур үйлдэгдэж, хэдэн жилийн дараа монголчууд талбай дээрээ тэдэнд тэрбум ам.доллараа авъя гээд жагсах хэрэг гарах вий гэдгээс үнэхээр болгоомжилж байна. 

- Оюутолгойн ажилчид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ хязгаарлуулдаг. Юун Үйлдвэрчний эвлэл. Дээр нь цалингаас эхлээд идэх хоол, өмсөх хувцас, хангамж гээд бүх зүйл дээр ялгаварлан гадуурхалтад өртдөг.