Монгол улсын иргэд ихээр зорчдог Австрали, Канад, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Турк, Шенгений орнуудад цахим паспортыг ашиглах боломжтой. Энэхүү паспортыг ашигласнаар зорчигч 30-60 минутыг хил гааль, шалган нэвтрүүлэх дээр хэмнэх давуу талтай.
Х.НЯМБААТАР:
- Улсын бүртгэлийн байгууллагууд дээр цахим гадаад паспортын захиалга авч байна. Өмнө нь олгогдсон паспортууд хүчинтэй. Өөрөөр хэлбэл иргэд сонголтоороо энгийн паспорт авах уу, цахимыг авах уу гэдэг нь нээлттэй.
Д.ДЭЛГЭРСАЙХАН:
- Сүүлийн гурван жилийн хугацаанд хичээж ажилласны үр дүнд өнөөдөр цахим гадаад паспорттой болж байна. Бичиг баримтыг чанартай найдвартай байх тал дээр зөвлөмжүүд гарсаар байдаг. Цахим паспорт бол бичил чиптэй. Чип нь өөр дээрээ мэдээлэл агуулдаг учраас иргэд хил гаалиар гарахад түргэн шуурхай үйлчлүүлнэ гэсэн үг. Иргэн өөрөө хүсвэл энгийн паспортоо цахим болгох боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна