Шинэ Зеланд улсын ЭМЯ-аас цахилгаан тамхитай холбоотой мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд Шинэ Зеланд улсын Засгийн газар 2011 онд тамхины тархалтыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах зорилгоор “Тамхигүй - 2025” зорилтыг дэвшүүлсэн.
Вапин буюу цахилгаан тамхи нь "Тамхигүй - 2025" зорилтод хүрэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгааг дурджээ. Учир нь цахилгаан тамхи нь Шинэ Зеландын өдөр бүр тамхи татдаг 550 мянган хүмүүст тамхинаас гарах гарц болж байгаа төдийгүй хүүхэд болон тамхи татдаггүй хүмүүсийг дам тамхидалтад өртөхгүй байгааг онцолсон байна. Тиймээс тус улсын ЭМЯ-наас тамхинаас гарахыг хүсэж байгаа иргэдэдээ энэ мэтээр дэмжлэгийг авахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар цахилгаан тамхи нь тамхи татахаас хамаагүй бага хор хөнөөлтэй боловч бүрэн гэм хоргүй гэж үзэх нь учир дутагдалтай аж. Учир нь цахилгаан тамхины уурнаас хорт хавдар үүсгэгч бодис илэрсэн ч энэ нь тамхины утаанаас хамаагүй доогуур буюу хор хөнөөл учруулахгүй түвшинд байгааг тогтоосон байна.
Хэдийгээр вапингийн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу ашиглах үед хэрэглэгчдэд никотины хордлого үүсгэх эрсдэлгүй байгаа ч тус улсын ЭМЯ вапингийн шингэн нь хүүхдэд аюул учруулахгүй байх савлагаатай байх ёстой, цаашид вапингийн хэрэглээ, хувь хүн болон хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөө үзүүлж байгаа тал дээр хяналт тавьсаар байх болно гэж мэдэгдсэн байна.
Мөн Эрүүл мэндийн яам нь тамхины үйлдвэрлэлийн арилжааны болон бусад ашиг сонирхлоос нийгмийн эрүүл мэндийг хамгаалах талаар ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн 5.3-т заасан үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ гэсэн байна.
Эх сурвалж: https://www.health.govt.nz/our...








Монголын эдийн засаг хямраад байгаа гол шалтгаан монголчууд бүгд тамхи татаад бүх мөнгө гадагшаа урсаад өвдсөн монголчууд бас бүх мөнгөө бариад гадагшаа эмчилгээнд яваад манай эдийн засаг хямарсан тамхи татахаа больвол тамхи импортлохоо больвол монголын эдийн засаг өдөртөөл сэргэчихнэ жинхнээсээ тамхитай дайн хийн цаг болсоон сангийн сайд жавхлан учрал шударга өрсөлдөөний дарга мөнхчулуун тэргүүтэй тамхины бизнэстэй нөхдүүдийг улстөрөөс зайлуулчихвал энэ дайнд ялж болно доо
Цахилгаан тамхи ыг зөвхөн тамхинаас гарахад л хэрэглэх зориулалттай татдаггүй хүмүүс бол хэрэглэх шаардлагагүй тамхинаас гаргаад байгаа учраас л тамхины компаниуд элдвээр харлуулаад байгаа