Энэ сарын 8-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хүнд гэмтэл авсан гурван настай хүү ГССҮТ-д хүргэгдсэн ирсэн талаар бид тухай бүрт нь мэдээлж байсан. Хүү өнөөг хүртэл Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд амьсгалын аппаратнаас гарсан ч бүрэн ухаан ороогүй байгаа аж. Өнөөдөр хүүгийн төрсөн эцэг хандив хүслээ. 

М.ЦОГТБААТАР: 

- Хүү маань амьсгалын аппаратнаас гарсан. Амин үзүүлэлтүүд дээшилж ирсэн. Тиймээс хүүгээ босгочихмоор байна. Олон улс руу хандаж үзсэн. Хамгийн нааштай хариу өгсөн нь Турк. Эмчилгээний зардал нь 150 сая төгрөг шаардлагатай гэсэн. Тийм учраас Монголын ард түмнээсээ эмчилгээний зардалд хандив хүсэж байна.  Босоод ирэх болов уу гэж горьдож байна.


ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа: 

- Удаан хугацааны эмчилгээг нөхөн сэргээх эмчилгээтэй нь хамт хийх шаардлагатай. Тухайн иргэн өөрийн хүсэлтээр гадаад улсад эмчлүүлэхээр явахад манай байгууллагаас хүргэж өгдөг.